Д.Ихбаяр: Дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. – Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг байршлыг өөрчилж, айл өрхүүддээ ойртуулах боломж бий юу? Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: – Хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа. Автобусны буудал руу таван км алхаж очдог иргэд төрийн үйлчилгээг 10 км явж, авч байж магад. Тиймээс бид үйлчилгээг ойртуулахаас арга байхгүй. Өнгөрсөн есдүгээр сард түгжрэл бууруулах төлөвлөгөөг боловсруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойрч онгоцоор нисэж, зураг авсан. Улаанбаатарыг дээрээс нь харахад хот үнэхээр тэлсэн байна. Хойд уулын амуудад айл өрх битүү суурьшжээ. … Continue reading Д.Ихбаяр: Дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй